dobu.mndobu

Ноорог.мн сайтын залуусыг 5-20 жил хорих зүйл ангиар саатуулжээ

Ноорог.мн сайтын залуусыг 5-20 жил хорих зүйл ангиар саатуулжээ

Ноорог.мн сайтын хамт олныг өнгөрсөн шөнө баривчилж, үүр цайтал мэдүүлэг авсан тухай бид мэдээлсэн. Ингэхдээ ажлын хэрэгсэл, хард диск , гар утас гэх мэт зүйлсийг хураасан байдаг. Мөн эх сурвалжийн мэдээлснээр Эрүүгийн хуулийн 19.9 буюу "Үндэстний эв нэгдлийг бусниулсан" гэх үндэслэлээр 5-20 жил хорих зүйл ангиар баривчилжээ.

Тодруулбал,  "Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах

1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.