0
Эрдэнэс Тавантолгой ХК 1883 ажилтнаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах тендер зарлажээ. Уг тендерийн төсөвт өртөг нь 4,3 тэрбум төгрөг байна.
Тодруулбал, Эрдэнэс Тавантолгой ХК-аас өнөөдөр (2025.03.20) "Ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг" хэмээх тендер зарласан байна. Төсөвт өртөг нь 4 тэрбум 368 сая 567 мянган төгрөг байгаа юм. Уг тендер сонгон шалгаруулалтын хугацаа дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэл буюу сарын хугацаанд материал хүлээн авахаар байна.
Тендерийн баримт бичигтээ үзлэгт хамруулах ажилтны тоогоо 1883 гэж тусгажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.