dobu.mndobu

АНУ-г Дэлхийн худалдааны байгууллагад саад учруулж байна гэв

0

НийтлэлчInfo

Огноо2023-03-01

АНУ-г Дэлхийн худалдааны байгууллагад саад учруулж байна гэв
Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) хоёрдугаар сарын 27-ны өдрийн Маргаан таслах ээлжит хурлын үеэр Давж заалдах байгууллагын шинэ шүүгч сонгон шалгаруулах үйл явцыг эхлүүлэх саналд АНУ хориг тавив. Тус байгууллагын 127 гишүүний хамтран дэвшүүлсэн санал 63 дахь удаагаа ийнхүү гацаанд орж байна.
Гватемалын тал төлөөлөгчийн хувиар хэлсэн үгэндээ “Шинэ шүүгчийн сонгон шалгаруулалтад саад учруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ үйлдэл нь олон гишүүн орны эрхийг хохироож байна” гэжээ. Маргаан шийдвэрлэх механизмд эхний шатанд гишүүн орнууд зөвшилцдөг. Зөвшилд хүрч чадахгүй нөхцөлд мэргэжилтнүүдийн түвшинд асуудлыг оруулж, тэнд шийдвэрлэдэг. Асуудал тэнд шийдэгдэхгүй бол Давж заалдах шатанд очно. Иймээс Давж заалдах шатны байгууллагыг ДХБ-ын "Дээд шүүх" гэж хэлж болох юм. Эндээс гарсан шийдвэр "эцсийн шийдвэр" болдог. Давж заалдах шатны байгууллага байнгын ажиллагаатай 7 шүүгчтэй байдаг. Үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд дор хаяж гурван шүүгч ажиллаж байх ёстой боловч 2019 оны сүүлчээс ганцхан шүүгч үлдэж, ажил нь бараг зогсоод байна. Энэ зогсонги байдал нь Дэлхийн Худалдааны Байгууллагын түүхэн дэх хамгийн том хямрал болоод байгаа юм. Шинэ шүүгч томилоход АНУ ахин дахин саад учруулсаар байна. Америк бол тус байгууллага, мөн үүний өмнөх ижил байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг юм.
Гэвч яагаад сүүлийн үед Америк байнга шахам ингэж саад тотгор үзүүлнэ вэ. Шалтгаан нь маш энгийн. Хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн өсөлт юм. Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрэм нь Америкчуудын ашиг сонирхолд нийцэхгүй болж, худалдааны бодлого хэрэгжүүлэх эрх чөлөөг нь хязгаарлаж байна гэж тэд үзсэн хэмээн шинжээчид дүгнэжээ.
АНУ сүүлийн жилүүдэд худалдааны ивээх бодлого хэрэгжүүлж Хятад, Европын холбоо, бусад орны эсрэг худалдааны дайн эхлүүлсэн. Хэрэв Дэлхийн Худалдааны Байгууллагыг хэрэгцээндээ зориулан шинэчлэхгүй юм бол маргаан шийдвэрлэх механизмыг саатуулах, наад зах нь өөрт нь ашиггүй шийдвэр гаргахаас зайлсхийж ёстой гэж АНУ-ын тал үзэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.