0
Хүний эрхийн үндэсний комиссоос хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хуулийн байгууллага нөлөөлсөн эсэх талаар дүгнэлтийг өнөөдөр /2025.03.24/ танилцууллаа.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа "Ноорог-ийн залууст хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь ямар хэрэгт холбогдуулан саатуулсан нь ойлгомжгүй, зөрүүтэй байгааг комисст ирсэн баримтууд илтгэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас "Ноорог"-ийн найман ажилтныг 2025 оны гуравдугаар сарын 17-18-ныг шилжих шөнө хойшлуулшгүйгээр баривчилж, ажлын байранд нь нэгжлэг хийж, төхөөрөмжүүдийг нь хураан авч, халдашгүй чөлөөтэй байх, үзэл болоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн байж болзошгүй ггэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Үүнийг ХҮЭК шалгалаа.
Мэдээллийн мөрөөр "Ноорог"-ийн үйл ажиллагаа болон албадан саатуулсан үйл явцын талаар мэдээлэл авч, гуравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд олон нийтийн сүлжээнд гарсан бүх мэдээлэлд он цагийн дараалалтай дүн шинжилгээ хийж,
-УЕПГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл,
-Прокурорын зөвшөөрөлтэй эсэх,
-Хэний гомдлоор шалгаж байгаа,
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх,
-Таслан сэргийлэх ажиллагаа авагдсан эсэх,
-Хурааж авсан эд зүйлсийн жагсаалт, гар утас, компьютер, хард дискийг хураахдаа үзлэг хийх зөвшөөрөлтэй байсан эсэх, дээрх найман хүн өмгөөлөгчтэй байсан эсэх зэрэг асуудлын хүрээнд тайлбар авахаар эрх бүхий байгууллагуудад албан хүсэлт явуулсан. Үүний дагуу бичгээр тайлбар авсан. Мөн цагдаагийн албан хаагчидтай биечлэн уулзаж дараах дүгнэлтийг гаргалаа.
"Ноорог"-ийн залуусын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн, найман ажилтныг шалгахдаа зөрүүтэй мэдээлэл өгсөн, үзэл бодол чөлөөтэй илэрхийлэх эрхийг хаасан гэж үзлээ" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.