0
Улаанбаатар хот орчмоор энэ сарын 25,26-нд нойтон цас орж, цасаар шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур энэ сарын 26-наас сэрүүсэж, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -7...-12 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байхыг ЦУОШГ-аас мэдээлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.