0
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2025.03.24) хуралдаж дуусжээ. Бүлгийн хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс мэдээлэл сонссон байна.
Хурлын дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгөх үеэрээ "Ноорог"-той холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хувь гишүүний байр сууринаас нөхцөл байдлыг дүгнэхэд, дээр үед авлигын асуудал ярьж баахан хүнийг дүүжилж байснаа сүүлд нь өмдний тэлээгээр хэрэгт хийдэг шиг л юм болж байна. Үүний цаана хэвлэл мэдээллийн амыг боох оролдлого л явагдаж байна. Хуулийн байгууллагаас өгч байгаа тайлбар өдөр бүр өөрчлөгддөг. Ямар ч хамаагүй зүйлтэй холбогдуулж, хэрэгт холбохыг хүсдэг энэ арга барил үйлчилсээр байна. Том асуудал ярьж эхэлснээ өмдний тэлээгээр хэрэгт хийдэг үйл явц давтагдах гээд байна уу гэсэн бодолтой байна" хэмээн хэлэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.