1
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2025.03.24) хуралдаж дуусжээ. Бүлгийн хурлын дараа гишүүд мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн Ерөнхий сайдыг огцруулах саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Ч.Лодойсамбуугийн асуудалд, УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийлсний төлөө эрх баригчид зохион байгуулалттайгаар, маш өргөн хэмжээгээр тэр хүний хувь, хувьсгалын асуудал руу нь дайрсан. Уг нь хуулиар хамгаалагдсан гишүүн ухаантай юм байдаг. Гэтэл яагаад амьдардаг орон байраас нь эхлээд мөрдөж, бүх зүйлийг хийж байгаа юм бэ.
Олон улсын байгууллагууд манайхыг ардчиллаас ухарч байгаа гэж дүгнэж байгаагийн нэг жишээ нь энэ" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.