0
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2025.03.24) боллоо.
Тус хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулга мэдээлэл хийжээ.
АН-ын бүлгийн зүгээс тус асуудалд санал хурааж, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн дэмжсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.