dobu.mndobu

2030 оноос нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 10,000$-т хүрнэ

2030 оноос нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж,  нэг хүнд ногдох ДНБ 10,000$-т хүрнэ

УИХ дахь МАН-ын ээлжит хураладанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улмаар МАН-ын бүлгийн гишүүдийн зуун хувийн саналаар дэмжигдсэн юм.

 

"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн ач холбогдоболон хэрэгжүүлэхтэй холбогдох зардлын тооцооны тайланг хүргэж байна. 

 

Тус төмөр зам барьж байгуулагдан ашиглалтад орсноор бусад төслүүдэд нөлөөлөх замаар эдийн засагт дараах эерэг үр дүнг бий болгоно. Үүнд:
 

- Гашуунсухайт-Ганцмод боомтод түшиглэсэн цогц төслүүд эдийн засгийн өсөлтийг жилд 1.8-3.2%-иар өсгөж, дунжаар 4.8-5.4 тэрбум ам.долларын нэмүү өртгийг үйлдвэрлэж, 5000 орчим шинэ ажлын байр ба түүнийг дагасан 1800-3200 шууд бус хөдөлмөр эрхлэлтийг үүсгэнэ.
- Нүүрсний экспорт 2 дахин өсөх боломж бүрдэж, нүүрс тээвэрлэлтийн өртөг 2-2.5 дахин буурна. Байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулна.


Тус төмөр зам барьж байгуулагдан ашиглалтад орсноор дараах ач холбогдолтой. Үүнд:


- Хоёр улсын тэргүүн нарын 2014 онд баталсан "Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал" хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Тус тунхаглал хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс бүс нутгийн хамтын ажиллагаа, Эрдэс баялаг, Аж үйлдвэр, Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжихээс гадна хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх стратегийн ач холбогдолтой


- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр 2030 оноос нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000$-т хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6%-аас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5%-д барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой.

 

Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын төсвийн дүнг удирдлага болгон "хуулийн этгээдэд шаардагдах зардал"-ыг 908.5 тэрбум төгрөгөөр тодорхойлжээ.

Тодруулбал, Техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг 2 жилийн хугацаанд гүйцэтгэхээр тусгасан байна. Хуулийн этгээдэд үүсэх зардал нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын үед шаардлагатай санхүүжилт буюу 908.5 тэрбум төгрөг (НӨАТ-тай дүн) болно.


Засгийн газрын 2023 оны 310 дугаар тогтоолын дөрөвдүгээрт "Бүтээн байгуулалтын ажлын тесвийн магадлагдсан дунд багтаан гүйцэтгэгч, захиалагч нартай санхүүжилтийн 3 талт гэрээ байгуулан зохих журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-д даалгасугай" гэж заасны дагуу тус төслийн нийт өртгийг урьдчилсан байдлаар 908.5 тэрбум төгрөгөөр тооцоолжээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.