dobu.mndobu

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол бүртгэгдлээ

Энэ сарын 24-ний 22.00 цагийн байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.