dobu.mndobu

СТАТИСТИК: Хоёр сарын хугацаанд нийт 36 амьгүй төрөлт бүртгэгджээ

СТАТИСТИК: Хоёр сарын хугацаанд нийт 36 амьгүй төрөлт бүртгэгджээ

2024 онд улсын хэмжээнд нийт 290 амьгүй төрөлт бүртгэгджээ. Тодруулбал, нэгдүгээр сард 24, хоёрдугаар сард 21, гуравдугаар сард 34, дөрөвдүгээр сард 23, тавдугаар сард 29, зургаадугаар сард 21, долоодугаар сард 24, наймдугаар сард 23, есдүгээр сард 24, аравдугаар сард 20, арваннэгдүгээр сард 19, арванхоёрдугаар сард 28 бүртгэгджээ. Үүнээс харахад гуравдугаар сард амьгүй төрөлтийн тоо хамгийн их байна. 


Бүс нутгаар авч үзвэл энэ хугацаанд баруун бүсэд хамгийн их буюу нийт 41, хангайн бүсэд 37, төвийн бүсэд 23, зүүн бүсэд 15 амьгүй төрөлт бүртгэгджээ. Харин Улаанбаатар хотод нийт 189 амьгүй төрөлт бүртгэгдсэн аж. 

Тэгвэл энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд нийт 36 амьгүй төрөлт бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9-өөр буюу 20 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үүнийг бүс нутгаар авч үзвэл баруун бүсэд 4, Хангайн бүсэд 4, төвийн бүсэд 4, зүүн бүсэд 4, нийслэлд нийт 9 амьгүй төрөлт бүртгэгджээ. 

Эх сурвалж: ҮСХ
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.