dobu.mndobu

Г.Лувсанжамц: Цахилгааны үнэ нэмж, иргэдэд дарамт үүсгэчхээд төлөвлөгөөгөө 100 хувь биелсэн гэж болж байгаа юм уу

Г.Лувсанжамц: Цахилгааны үнэ нэмж, иргэдэд дарамт үүсгэчхээд төлөвлөгөөгөө 100 хувь биелсэн гэж болж байгаа юм уу

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Эрчим хүчний салбарыг эдийн засгийн үр ашигтай болгоно гэдэг төлөвлөгөөний биелэлт 100 хувь гэсэн байна. Энэ асуудал 100 хувь биелчихсэн юм уу.

Цахилгааны үнэ нэмээд иргэдэд, тэр дундаа утааг бууруулахад хувь нэмрээ оруулж байшингаа дулаалаад, цахилгаан халаагуур тавьсан айлуудад маш том ачаалал үүсгэчхээд түүнийгээ үр дүнтэй ажилласан гээд биелэлтээ 100 хувь гэж тавьсан харагдаад байна.

Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын засаглалыг хэмжсэн шалгуур үзүүлэлт ч юмуу, тийм зүйлээр ажлын биелэлтээ хэмжиж болдоггүй юм уу" хэмээн хэллээ. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.