0
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын адуучдын холбоо хамтран Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” нээлттэй тэмцээнийг гуравдугаар сарын 29-нд "Хүй 7 худаг"-т зохион байгуулахаар болжээ.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 39 адуучин оролцож, уурга, ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах төрлөөр авхаалж самбаагаа сорих аж. Уургын морь, сайхан наадамчин төрлөөр шилдгүүдийг шалгаруулж, алдаршуулна. Түүнчлэн хүүхдийн марзай гийнгооны уралдаан, адуучны шүлэг, магтаалын улсын уралдааныг зохион байгуулах юм. Мөн эмэгтэйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаагаар онцлогтой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.