0
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 19 дүгээр хуралдаан болж байна. Энэ хүрээнд комиссын Монголын хэсгийн дарга Ж.Энхбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар БНСВУ-ын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д бараалхав.
Улмаар Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцолж, уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, түүний дотор хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хамтын ажиллагааны тулгуур багана болгох боломж бий гэдэгт санал нэгдлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.