0
Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэй бөхийн тэмцээний эхний өдөр манай улсын тамирчид гурван медаль хүртжээ. 68 кг-д өрсөлдсөн Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, залуучуудын Азийн аваргын алт, хүрэл медальт, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медальт Гульнара Таштанбековаг оноогоор цэвэр (14:2) ялсан юм. Ингэснээр манай бөх Азийн АШТ-ээс дөрөв дэх хүрэл медалиа хүртэж байв.
Э.Дэлгэрмаа 2021 оны тивийн аваргад мөн үзүүрлэж байв. Ийнхүү Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн тэмцээний эхний өдөр манай таван бөх зодоглосноос гурав нь хүрэл медаль хүртээд байна.
Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.