0
Чөлөөт бөхийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан Улсын нийслэл Амман хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр Монгол Улсын шигшээ багийн таван бөх барилдсанаас хоёр нь медалийн тавцанд зогсов.
Тодруулбал, эрэгтэй 86 кг-ийн жинд Наадамбатын Батбилгүүн Хятадын Нан Чаог 2'-2 харьцаагаар ялж, хүрэл медаль хүртлээ.
Харин 125 кг-ийн жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл шөвгийн наймд Туркменистаны Жаямухаммет Сапаровыг 13-2, хагас шигшээд Энэтхэгийн Динешийг 5-1 харьцаагаар ялж финалд шалгарсан. Улмаар финалд Ираны Амирреза Фардин Масуми Валадид 6-0 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртлээ.
Мөн 61 кг-ийн жинд Түмэнбилэгийн Түвшинтулга 7-р байр, Батсүхийн Батбаяр 9-р байр, Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ 8-р байр эзлэв.
Ийнхүү чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын шигшээ баг 23 тамирчнаа сойсноос 10 (3 мөнгө, 7 хүрэл) медальтай буцлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.