0
“Өргөө 2”-ыг албадан чөлөөлж, Мэдээлэл технологийн үндэсний парк өөрийн байраа буцаан авах нь зүйтэй гэсэн шүүхийн шийдвэр гарлаа.
Тодруулбал, Мэдээллийн технологийн үндэсний парк 2012 оноос хойш Нью Тур Сафарис ХХК/Өргөө-2/-д кино театрын зориулалтаар өөрийн байрны хойд хэсгийн талбайг нэг 5,000-9,000 төгрөгөөр түрээсэлж байгаа аж. Харин одоогийн үнэлгээгээр МТҮП-ийн 1 мкВ-ын үндсэн үнэ нь 49,500 төгрөг.
Гэвч уг гэрээ 2022 онд дууссан ч Нью Тур Сафарис ХХК нь /Өргөө-2/ байрнаас гараагүй бөгөөд Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас гэрээнд заагаагүй 5.1 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ.
Тэгвэл өчигдөр Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ.
Энэ тухай тус паркийн захирал Ж.Золзаяа “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 22:35 минутад гарлаа. Ингээд Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэр бичгээр 14 хоногийн дараа албажин гарна. Бичгээр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргах эсэхээс шалтгаалж маргаан цааш үргэлжлэх эсэх нь тодорхой болно. Чих тавин хүлээж байсан салбарындаа баярлалаа. Өдийг хүртэл дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Хамт олондоо хайртай шүү. Мэдээллийн технологийн салбар яллаа” гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.