0
“Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын III хэсгийн жолооч Д.Азжаргал Ч:28 чиглэлийн (Сэлх-7 буудал) автобусаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа гуравдугаар сарын 20-ны 08:00 цагийн үед Сэлхийн III буудлын зүүн талд айлаас утаа гарч, шатаж байгааг анзаарч, галын аюулд өртөх эрсдэлтэй байсан аав, хүү хоёрын амь насыг авран хамгаалсан.
Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр /2025.04.01/ Д.Азжаргалыг хүлээн авч уулзан, “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа.
Хошууч генерал Г.Ариунбуян “Иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, бусдад зөв үлгэр дууриалал болж, эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан их үйлсэд тань хувиасаа болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархаж байна. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.