0
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нарын дунд маргаан болж, зодолдсон гэх асуудал гараад буй.
Энэ асуудалд УИХ-ын Б.Найдалаа тайлбар өглөө. Тэрбээр "Хүмүүсийн бодоод байгаа шиг архи дарс уугаад зодолдсон юм байхгүй. Дөрөв дэх өдрийн өглөө манай зөвлөлийн байдаг л нэг ажил хэрэгч хурал болсон. Тэр үеэр санамсаргүй тохиолдол болоод П.Наранбаяр сайдын хөмсөг нь гэмтчихсэн. Би цохиогүй.
Санаандгүй нүд рүү нь хуруугаа хийчихдэг шиг л юм болсон.
Дөрөв дэх өдрийн өглөө би хуралдаа суучхаад үдээс хойш нь төлөвлөгөөт мэс засалд орсон. Хариуцлагатайгаар хэлье.Энэ бол ёс зүй, гэмт хэргийн шинжтэй зодоон цохион болоогүй. П.Наранбаяр сайд бид хоёр зодолдоод байхаар ч хүмүүс биш. Шаардлагагүй зүйлд шуугиан тарих хэрэг байна уу" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.