0
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.02) хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдавааг улираан томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр С.Батдөлийг ШШГЕГ-ын харьяа Богд уулан дахь амралтын газар ял эдэлж байгааг хэлээд, түүнийг мөнгө мэддэг сайд ийн амрааж байна гэв.
Тодруулбал тэрбээр "Миний санаж байгаагаар гурван жилийн өмнө АТГ төрийн өмчийн компаниуд дээр 10 их наядын авлигын асуудал байгааг олон нийтэд мэдээлсэн. Энэ нь ч үнэн гэдэг нь өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудаар нотлогдсон.
Төрийн өмчийн нэг компанийн захирлын сейфээс 7.5 тэрбум төгрөг бэлнээр хураагдаж байсан. Үүн дээр Засгийн газар өөрөө манлайлж ажиллах хэрэгтэй. АТГ илрүүлээд шийтгээд байдаг.
Гэтэл 7.5 тэрбум төгрөг сейфэндээ хийж байгаад баригдсан С.Батдөл гэж нөхөр өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Богд уулын амралтын газар ялаа эдэлж байгаа юм билээ.
Засгийн газар яагаад байгаа юм бэ. Энийг амралтын газар амрааж байгаа сайд байна гэсэн үг. Мөнгө мэддэг сайд байж таарч байгаа юм. Өөрийг нь илчлээгүйн төлөө Богд ууланд амрааж байна гэсэн үг. Тиймээс эзнийг нь олж хариуцлага тооцоорой. Эзэн нь их тодорхой харагдаад явчихсан байна лээ шүү" гэв.
Үүнээс түүний хэлж буй мөнгө мэддэг сайд хэн бэ гэдэг асуулт урган гарч байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.