dobu.mndobu

Б.Жавхлан: Тэвчээрт хязгаар бий. Амжихгүй шүү, Б.Энхбаяр аа

Б.Жавхлан: Тэвчээрт хязгаар бий. Амжихгүй шүү, Б.Энхбаяр аа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр С.Батдөлийг ШШГЕГ-ын харьяа Богд уулан дахь амралтын газар ял эдэлж байгааг хэлээд, түүнийг мөнгө мэддэг сайд ийн амрааж байна хэмээн ярьсан билээ. Мөн тэрбээр сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Монголд мөнгө барьдаг сайд ганц л бий. С.Батдөл бас Дарханых юм билээ" гэж хэлсэн. 

Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан хэвлэлд тайлбар өгчээ. Ингэхдээ тэрбээр "Б.Энхбаяр сайдыг намайг хэлж байгаа гэж арай ч бодоогүй. Намайг гэж хэлсэн бол иймэрхүү зүйл ярьж байгаа нь маш харамсалтай байна. Юунд хорсоод яваад байгааг нь маш их гайхаж байна. Сэдэв болгон дээр над руу дайрдаг юм. Би нэлээд тэвчээртэй, хүлээцтэй харж байгаа. Гэхдээ хүний тэвчээрт хязгаар байгаа шүү гэж хэлье.

ШШГЕГ-ын төсөв яг хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг мэдэхгүй байна. Харьяа байгууллагын төсөв нэмэгдээд, үйл ажиллагаа нь чанаржиж байвал сайн л биз. 

С.Батдөл яах аргагүй Дарханы залуу. Аав, ээжийг нь танина, манай намын ахмад гишүүд. Хүүхдээ захиж байсан тал байгаа. Тэрнээс болж намайг буруутгаж, хар муу юм наах гэж байгаа бол амжихгүй шүү" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.