0
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "7.5 тэрбум төгрөгийн авлигын мөнгө сейфэндээ хадгалж байгаад баригдсан С.Батдөл ШШГЕГ-ын Богд Уулын амралтын газар ялаа эдэлж байна. Засгийн газар яагаад байгаа юм. Энийг амралтын газар амрааж байгаа мөнгө мэддэг сайд байна гэсэн үг. Амрааж байгаа хүнээ олж шийтгээрэй" хэмээсэн юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор өнөөдөр /2025.04.03/ мэдээлэл өглөө.
Тэрбээр "С.Батдөл 409 дүгээр хорих ангид ялаа эдэлж байгаа. 2023 оны арваннэгдүгээр сард шүүхээр таслагдаад манай хорих ангийн мэдэлд ирсэн. 2024 оны есдүгээр сарын 29-ны өдөр "Төр хур" амралтын газар аж ахуйн хэсэгт галч хийж байсан. Тус хэсэгт дөрвөн хоригдол харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол амралт биш. Ахмад настнуудыгаа, алба хаагчдаа амраах чиглэл үйл ажиллагаатай манай байгууллагын харьяа аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж явдаг. Хуваарилах асуудал нь манай байгууллагын тэргүүн дэд даргын ахалсан ял эдлүүлэх албаны зөвлөл гэж байдаг. Тэр зөвлөлөөр хэлэлцээд хураарилалт хийдэг. Мөн аж ахуйн хэсэгт гаргахдаа прокуророос зөвшөөрөл авч гаргадаг. Нэг сар 20 хоног галч хийсэн. 2024 оны арваннэгдүгээр сард Прокурорын зөвшөөрлөөр хорих анги руу татчихсан.
УИХ-ын гишүүн Цогтбаатартай холбоотой асуудлаар шийдэх тогтоол ирээгүй байгаа" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.