dobu.mndobu

Ч.Лодойсамбуу: Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж байна

Ч.Лодойсамбуу: Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдгийг болиулах.

Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх.

Ажилтны нэрээр ажил олгогчоос шимтгэл авдаг ч тэтгэвэрт нөлөөлдөггүй, ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулахаар ажиллаж байна. 

Ингэснээр хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасаж үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ. Ажил олгогчийн НДШ төлөх дарамт буурснаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үүний эдийн засгийн агуулга өргөн. Бараа, ажил, үйлчилгээний НДШ-ийн зардал буурснаар эцсийн хэрэглэгч дээр ирэх үнийн нэмэгдэл буурна" хэмээв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.