0
“Тусгаар тогтнол 3333” хөтөлбөрийн хүрээнд Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар ангийн 3333 сурагчдаар уншуулах үйл ажиллагааг өнөөдөр /2025.04.04/ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Үйл ажиллагаанд оролцох сурагчдын аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах үүднээс талбайн зүүн, баруун талын авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 09:00-14:00 цагийн хооронд түр хязгаарлах тул иргэд, жолооч та бүхэн бусад зам, маршрутыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.