dobu.mndobu

1072 хувьцааны ногдол ашгаа хуримтлуулах санал өгөөгүй бол данс руу нь шууд шилжүүлнэ

1072 хувьцааны ногдол ашгаа хуримтлуулах санал өгөөгүй бол данс руу нь шууд шилжүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг энэ сарын сүүлээр олгохоор болсон. Тэгвэл уг ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга маргааш /2025.04.09/ хаагдах аж.

Иргэдийн өгсөн саналд үндэслэн дөрөвдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд баталгаажуулалт хийнэ. Үүний дараа буцаан олголтоо хуримтлуулах санал өгөөгүй хүмүүсийн мөнгийг харилцах данс руу нь шууд шилжүүлэх юм байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс иргэдэд 2024 оны ногдол ашиг болгон нэг их наяд 38 тэрбум төгрөг хувaaрилах шийдвэр гаргасан. Эхний ногдол ашиг болох 121 мянга 500 төгрөгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд, хоёр дахь ногдол ашиг болох 100 мянган төгрөгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд шилжүүлсэн. Харин одоо үлдэгдэл 93 мянга 499 төгрөгийг шилжүүлэх юм.

Хоёрдугаар сард ногдол ашгийн мөнгийг олгохдоо брокерт нээлгэсэн данстайгаа холбосон банкны данс, хүүхдийн мөнгөний данс, төрд бүртгэгдсэн бусад дансаар гээд олон төрлөөр шилжүүлэг хийгдсэн учир мөнгөө авч чадаагүй иргэд өөрийн нэр дээрх банкны дансуудаа шалгахыг зөвлөж байна. Хэрэв дансанд нь мөнгө ороогүй тохиолдолд иргэн брокерын компанид хандаж, мэдээллээ оруулаад банкны дансны мэдээлэл хэвийн байгаа эсэхийг, ногдол ашиг нь хэрхэн олгогдох талаар мэдээллийг авах юм.

Ногдол ашгийн шилжүүлгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлдэг учраас броркерын байгууллагаас ногдол ашиг хэзээ шилжүүлэгдэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байдаг аж.Тиймээс иргэд ногдол ашгаа аваагүй бол дансаа шалгаж, үүний дараагаар лавлах нь зүйтэй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.