0
Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Энэ дагуу өнөөдрийн (2025.04.09) хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар,
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар,
-Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар,
-“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл (Асгатын мөнгөний орд, Төмөртэйн-овоогийн цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулгийн ураны орд, Оюутолгойн бүлэг орд, Бороогийн алтны орд, Төмөртэйн төмрийн орд)
-Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Авто замын эхлэл, төгсгөлийн цэг болон эргэлтийн цэгийн солбицол батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн шүүхийн маргаантай асуудлын талаар,
-“Орхон-Онги” төслийг эрчимжүүлэх, “Онги-Цагаан бургастай усан цогцолбор” байгуулах ажлын явцын талаар зэрэг 32 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.