0
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны Лхагва гарагт дөрвөн дүүргийн цахилгаан шугам сүлжээнд засвар хийнэ. Тодруулбал, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Хан-Уул дүүргүүдэд 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлалт хийгдэх аж. Мөн Төв аймгийн зарим суманд хязгаарлалт хийгдэнэ.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас хүслээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.