0
Засгийн газрын өнөөдрийн (2025.04.23) ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "БНХАУ болон Монгол Улсын хооронд байгуулагдах хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд Зам тээврийн яаманд өгсөн үүргийн дагуу гурван гэрээг цогцоор нь гэдгээр, Аж үйлдвэр эрдэс баялгийн яам хоёр гэрээгээ батлах ажлаа үргэлжлүүлж байна.
Зам тээврийн яамнаас хил дамнасан гүүрэн байгууламжийн ажлын гэрээгээ бэлэн болгож Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд өгсөн. Гурван цогц гэрээ тавдугаар сарын 1-нд байгуулагдана. Хамтарсан төмөр замыг барих барилгын ажлыг урьдчилсан байдлаар тавдугаар сарын 14-нд нээхээр төлөвлөж байна.
Энэ төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Чайна Энержи компани болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хөгжил шинэтгэлийн хороо зэрэг олон газар хамтран нээлтийн үйл ажиллагааны бэлтгэл хангах хүрээнд нэлээн бэлтгэл хийгдсэн. Өнөөдөр хоёр талаас ямар хэмжээнд нээх, оролцоо ямар байх вэ гэдэг талаар ярилаа. Нээлтийн дараа бүтээн байгуулалтын үйл ажиллагаа шууд явагдана. Бүтээн байгуулалт эхлэхээс өмнө Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох үйл ажиллагаа нь хоёр талын улс өөрсдийн газар нутаг дээрх бүтээн байгуулалтын ажлаа хийнэ. Гэхдээ Монгол Улсын хувьд өөрийн нутаг дэвсгэр дээр хийгдэх бүтээн байгуулалт дээр тендер зарласан. Өнөөдрийн байдлаар хоёр компани оролцохоо илэрхийлсэн. Үүний дараа төмөр замын барилгын бүтээн байгуулалтын ажил хоёр талд зэрэг явуулна. Бид хаврын урин дулаан цагт ажлыг эхлүүлж аль болох хурдан хугацаанд холбох талаар ЗГ-аас өгсөн ажил эхний байдлаар нэг жил есөн сарын хугацаанд хийгдэнэ гэж тендерт саналаа өгсөн компаниудын хугацаа ингэж орж ирж байна. Цаашид бид аль болох ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангаж хоёр талын нөхцлийг хангасны үндсэн дээр хугацааг богиносгох асуудал дээр ажиллаж байгааг хэлье. Төмөр замыг холбох явцад Хятадын талд гурван гэрээ батлагдсны дараа Чайна Энержи компани энэ жил 5 сая тонн нүүрс, дараа жил 5 сая тонн нүүрс зэрэг төмөр зам ашиглалтад орох хугацааны нүүрсийг зөвхөн төмөр замаар оруулах, тээвэрлэх асуудал дээр гэрээндээ тусгаж Хятадын талтай тохиролцсон.
Өөрөөр хэлбэл, Хятадын Чайна Энержи худалдан авах нүүрсийг одоогийн тээвэр хийж байгаа Цогтцэций-Гашуунсухайт хүртэлх төмөр замаар тээвэрлэж өгнө гэдгийг гэрээнд оруулж энэ ажлыг эхлүүлж байгааг хэлье" гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.