0
Үндэсний аудитын газраас "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус компанийн ачаа тээврийн төлөвлөгөө 30 хувиар тасарсан зөрчил илэрчээ.
Тодруулбал, "Тавантолгой төмөр зам" ХХК зорилтот түвшний төлөвлөгөөгөөр 2024 онд 6 сая тонн ачаа тээвэрлэхээс гүйцэтгэлээр 4.1 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Улмаар ачаа тээврийн төлөвлөгөө нь 30 хувиар буюу 61 тэрбум 690 сая 100 мянган төгрөгөөр тасарчээ.
Ийн компанийн зорилтот түвшний төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авч ажиллаагүй гэж аудитын байгууллагаас үзсэн байна.
Улмаар зөрчлийг арилгаж, биелэлтийг 2025 оны есдүгээр сарын 1-ний дотор ирүүлэхийг шаарджээ.
Сануулахад, 2024 онд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаяр ажиллаж байв. Тэрбээр 2023 оны долдугаар сард уг албан тушаалд томилогдон 2025 оны нэгдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Өөрөөр хэлбэл, Н.Будбаяр тус компанийг хэрхэн удирдаж байсан нь дээрх зөрчлөөс харагдаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.