dobu.mndobu

Г.Энхбат: Бондын зах зээлийг хөгжүүлэх нь зээлийн хүү буурах чухал алхам гэдэгт төвлөрч, анхаарал хандуулж буй нь зөв

Г.Энхбат: Бондын зах зээлийг хөгжүүлэх нь зээлийн хүү буурах чухал алхам гэдэгт төвлөрч, анхаарал хандуулж буй нь зөв

УИХ-ын даргын санаачлагаар зохион байгуулагдсан “Бонд форум-2025” арга хэмжээний оролцогч МҮЦАЭХ-ны удирдах зөвлөлийн дарга, "Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбатын байр суурийг хүргэж байна.

Тэрбээр "АНУ-ын хөгжлийн түүх төмөр замтай холбоотой. Төмөр замын хөгжил нь бондын зах зээлтэй хамааралтай байдаг. Манай улс ч мөн ялгаагүй зах зээлийн хөгжлийн чухал хөшүүрэг бол бондын зах зээлийн хөгжүүлэх явдал хэмээн харж байна. УИХ-аас 2020 онд Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги хэмээх баримт бичгийг баталсан. Энэхүү стратегийн баримт бичиг олон шалтгаанаас хэрэгжсэнгүй.

Хөрөнгийн зах зээлдээ төвлөрч чадаагүй учраас зээлийн хүү буурах боломжгүй байсан гэдгийг онцолж хэлье. Харин өнөөдөр бондын зах зээлийг хөгжүүлэх нь зээлийн хүү буурах чухал алхам гэдэгт төвлөрч, анхаарал хандуулж буй нь зөв юм.

Гэхдээ топ 100 аж ахуйн нэгжээр хязгаарлахгүй бусад аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд гарч санхүүжилтийн эх үүсвэр татаж, үйл ажиллагааг тэлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Аж ахуйн нэгжүүд банкны өндөр хүүтэй санхүүжилтээр үйл ажиллагаагаа эрхэлж байсан учир тэлэх, өргөжих бүх боломж нь хаагдчихсан байна. Нэгдүгээрт, манайхан бондын зах зээлийн ойлголт тааруу байна. Тиймээс санхүүгийн зах зээлийн дэлхий нийтийн жишигт хүрсэн бондын зах зээлийг хөгжүүлэхэд төрийн зүгээс анхаарал тавьж буй нь сайн хэрэг" хэмээн хэллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.