0
Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар 42 суудал авсан ч Л.Гантөмөр тэргүүтэй Ардчилсан намын удирдлагууд МАН-ын хөнжилд шурган ажилд орсон. Тиймээс ардчиллын үнэт зүйл, суурь зарчмаас ухарсан, баруун, зүүн үзэл баримтлалаа ялгахаа больтлоо бялуурч яваа намынхаа удирдлагуудад намын гишүүд нь шахалт үзүүлэхээр болжээ.
Ардчиллын анхдагчдын нэг гэгдэх Монгол Улсын баатар Э.Бат-Үүл өчигдөр (2025.04.24) Лхагвын тойм нэвтрүүлэгт орохдоо “Ардчилсан намаа аврахын тулд дөрөвдүгээр сарын 27-нд жагсаал зохион байгуулна. Л.Гантөмөр, Ц.Туваан тэргүүтэй нөхдүүдээс намаа аврах цаг болсон” хэмээн мэдэгдсэн юм.
Тиймээс Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ардчиллаа аврахын тулд нэгдэж, Л.Гантөмөр, Н.Ганибал тэргүүтэй засагт хамтарсан хүмүүсээс намаа аварч, намаа цэвэрлэхээр нэгдэж эхлээд байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.