0
Панел хэлэлцүүлгийн сүүлийн шатны шалгаруулалт Монголын Хүүхдийн ордны их танхимд боллоо. Энэ шатанд “Бяцхан зүрхнүүд”, “Бор болжморууд”, “Хөх дөл”, “Аз жаргалтай ирээдүй”, “Leaders”, “Нүүдэл шийдэл”, “Dream” багийн сурагчид мэдлэг, оюун ухаан, илтгэх ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Багийн нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-д Бяцхан зүрхнүүд, “Дэд байр”-д Нүүдэл шийдэл, “Гутгаар байр”-д Аз жаргалтай ирээдүй, “Тусгай байр”-д Бор болжморууд, Хөх дөл баг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.
“Дөрвөн асуудал-Нэг шийдэл” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан панел хэлэлцүүлэгт 18 багийн 90 гаруй сурагч өрсөлдөж оюун ухаан, мэдлэг ур чадвараа сорив.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.