dobu.mndobu

АУДИТ: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас 596 сая төгрөгийн зөрчил илэрлээ

АУДИТ: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас 596 сая төгрөгийн зөрчил илэрлээ

Үндэсний аудитын газраас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны санхүүд аудит хийжээ. Аудитаар нийт 596 сая төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд хоёр төлбөрийн акт, гурван албан шаардлага, дөрвөн зөвлөмж хүргүүлсэн байна.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас дараах зөрчлүүд илэрчээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам нь Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газартай байгуулсан “Ажил, нийтлэг үйлчилгээ гүйцэтгэх тухай гэрээ”-нд 2024 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр барилгын засварын ажлын гүйцэтгэхээр нэмэлт өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байхад 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 180 сая төгрөгийг шилжүүлжээ. Уг гэрээ нь дугааргүй, засварын ажлын эхлэх дуусах хугацааг тодорхой тусгаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан зөрчил илэрчээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орон гүйцэтгэгчийн 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газрын даргыг албан тушаалаас нь түр чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 10 сая төгрөгийг олгосон боловч 2024 оны есдүгээр сарын 13-ны өдрийн  Б/34 дүгээр тушаалаар 3 сарын нөхөн төлбөр олгосныг хүчингүй болгон, буцаан төлүүлэх шийдвэр гаргажээ. Гэвч тушаалыг биелүүлээгүй, нөхөр төлбөрийн буцаан төлүүлээгүй байна.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 6 нээлттэй сонгон шалгаруулалтаар 195.4 сая төгрөгийн засварын ажил, цахим худалдан авалтаар 146.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийт 341.7 сая төгрөгийн худалдан авалтыг төсвийн захирагчийн шийдвэргүйгээр бэлтгэсэн.

Тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг буруу бүртгэсний улмаас нийт 49.3сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.

Батлагдсан төсвөөс ном, шуудан, холбооны 14.9 сая төгрөгийн төлбөрийг ангилал зөрчиж зарцуулжээ.                                                                                                                                                                                                                                                                   

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.