0
Үндэсний аудитын газраас Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны санхүүд аудит хийжээ. Аудитаар нийт 1,217,228 төгрөгийн зөрчил илэрсэн байна.
Тухайлбал, худалдан авах ажиллагааг үндэслэлтэй төлөвлөж зохион байгуулаагүйгээс нийт 660,179 төгрөгийн ажил, үйлчилгээг 10 аж ахуй нэгж байгууллагаар шууд гэрээгээр гүйцэтгүүлсэн зөрчил илэрчээ.
Процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний зөвлөх үйлчилгээг есөн аж ахуй нэгж, хоёр иргэнтэй 382,300 төгрөгийн шууд гэрээ байгуулж, санхүүжилтийг бүрэн олгосон аж. Гэвч гэрээг дүгнэж акт үйлдээгүй, ажил, гүйлгээг шууд зардалд бүртгэсэн байна.
Мөн тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхэд 60,100 төгрөгийг зарцуулжээ.
Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2023 оны А/01 дугаар тушаалаар тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тоо, албан тушаалын жагсаалтын баталж, тус тушаалд гэрээт ажилтны орон тоог 19 хүнээр баталжээ. Гэвч 2024 онд 16 гэрээт ажилтныг томилж, хөдөлмөрийн гэрээг баталгаажуулалгүй 139,465 төгрөгийн цалинг үндсэн цалингийн зардлаас олгосон байна.
Өөрөөр хэлбэл, тус гэрээт ажилчдыг албан ёсоор үндсэн ажилтан болоогүй байхад нь 139,465 төгрөгийн цалинг үндсэн цалингийн зардлаас олгосон зөрчил илэрчээ.
Мөн тус байгууллага жилийн эцсийн санхүүгийн тайланд байгууллагаас авах 73,340.3 мянган төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байна.
2024 оны эцэст төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг улсын төсвийн дансанд бүрэн төвлөрүүлээгүй, урьдчилгаа дансанд 41,308.3 мянган төгрөгийн албан томилолтын зардлыг шилжүүлж, тайлагнажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.