dobu.mndobu

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

Хэнтий аймгийн Норовлин суманд энэ сарын 29-нд, Булган аймгийн Хангал суманд энэ сарын 26-нд бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа.


Харин Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур сумдад энэ сарын 28, 29-нд  гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд ажиллаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн гал түймрийн баруун хойд хэсгийг өнөөдөр /2025.04.30/ 04:00 цагт цурманд оруулжээ.

Түймрийг бүрэн унтраахаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 79 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.