dobu.mndobu

АУДИТ: Засгийн газрын авто баазын захирал Г.Чинзориг өөртөө 7.3 сая төгрөг авчээ

АУДИТ: Засгийн газрын авто баазын захирал Г.Чинзориг өөртөө 7.3 сая төгрөг авчээ

Үндэсний аудитын газраас Засгийн газрын авто баазын 2024 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. 

Аудитаар, Засгийн газрын авто баазын захирал Г.Чинзориг өөртөө урамшуулал, томилолтын зардал олгосон зэрэг 49 сая 811 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна. 

Тухайлбал, 

-Засгийн газрын авто баазын захирал Г.Чинзориг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэргүйгээр 2024 оны эцэст өөртөө 4.2 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон байна. Мөн тэрбээр тушаал гаргаж, өөртөө 3.1 сая төгрөгийн гадаад томилолтын зардал гарган авчээ. 

Үүгээр зогсохгүй сахилгын шийтгэлтэй дөрвөн ажилтандаа 4 сая 575 мянган төгрөгийн урамшуулал олгож, нийтийн орон сууцанд амьдардаг 25 ажилтандаа 7.5 сая төгрөгийн түлээ нүүрсний тэтгэмж олгожээ. 

Мөн баазын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах маркетингийн идэвхжүүлэлт, сошиал хаягуудад зар сурталчилгаа байрлуулах, видео контент, постер, рийл хийхээр "Гранд дата" ХХК-тай гэрээ байгуулжээ. Үүнд нийт 22 сая төгрөгийн зарцуулсан байгаа юм. 

Анхаарал татахуйц бас нэгэн зөрчил илэрсэн нь, тус баазын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эзэмшил газарт хоёр давхар 18 айлын орон сууц барьж, хувьчилжээ. Энэ нь тус газрыг алдах эрсдэл дагуулж байна хэмээн аудитын байгууллага дүгнэсэн байна. 

Мөн Төв аймагт байрлалтай сургалтын зориулалттай 3 га талбайтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй байна.

2023 оны аудитаар тус бааз нь ЗГХЭГ-ын хөрөнгөл бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдэд сэлбэг авч, шатахуун хийхэд 7.1 сая төгрөг зарцуулсан зөрчил илэрч байжээ. Улмаар аудитын байгууллагаас зөвлөмж хүргүүлсэн ч хангаагүйн дээр уг зөрчлийг дахин гаргажээ. 

Засгийн газрын авто бааз үйлчилгээнд явж буй 32 тээврийн хэрэгслийнхээ улсын бүртгэлийн дугаарыг цэнхэр өнгөөр солиогүй байгаа аж. 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.