dobu.mndobu

Е.Наранцэцэг: Ерөнхийлөгч маань миний дууг өглөө бүр сонсож сэрдэг байсан гэсэн

Е.Наранцэцэг: Ерөнхийлөгч маань миний дууг өглөө бүр сонсож сэрдэг байсан гэсэн

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одон медаль гардууллаа. Энэ үеэр нэрт хүүхдийн дуучин Е.Наранцэцэгийг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагналаа. 

Е.Наранцэцэг найман удаа хүсэлт явуулсны эцэст уг шагналаар энгэрээ мялааж буй нь энэ ажээ. 

Тэрбээр баярын сэтгэгдлээ хуваалцахдаа "Би 60 жилийн турш хүүхдийн дууг хүүхдийн дуу хоолойгоор дуулсаар ирсэн. Цаашдаа ч дуулсаар байх болно. Ерөнхийлөгч надад "Таны дуугаар би өглөө сэрдэг байсан. Илүү олон жил дуулна шүү" гэж урам хайрласан. Монголын бүх ард түмэн "Гэгээн өглөө сайн байна уу" гэдэг дууг сонсож, өсөж, хүмүүжсэн байх.

Монголын бүх хүүхдэд баярлалаа. Монголчууддаа баярлалаа. Би энэ зэрэгтээ явж байгаа нь та бүхний буян шүү" хэмээн хэллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.