dobu.mndobu

АНУ-Монгол-АНУ чиглэлийн анхны онгоц газардлаа

АНУ-Монгол-АНУ чиглэлийн анхны онгоц газардлаа

Нислэгийн өргөн сүлжээ, аюулгүй ажиллагаа, зорчигчдын тав тухыг эрхэмлэдэг “United Airlines” агаарын тээврийн компани 2025 оны тавдугаар сарын 1-ний Пүрэв гарагт Улаанбаатар хотод анх удаа газардлаа. Ингэснээр Монгол Улс руу нислэг үйлдэх АНУ-ын анхны, цорын ганц агаарын тээврийн компани болж байна.

“United Airlines” одоогоор 1023 нисэх онгоцтой, АНУ-ын дотоодын болон Олон улсын 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг. Нисэх онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ агаарын тээврийн компани хэмээн тооцогддог.

Хойд Америкт хамгийн өргөн нислэгийн сүлжээтэй бөгөөд Олон улсын нислэгийн чиглэлээ нэмж, улам өргөжиж байна. Монгол Улс руу нислэг үйлдэх тухайгаа тус компани 2024 оны аравдугаар сард албан ёсоор зарлаж, олон нийтийн дунд ихээхэн хүлээлт бий болгосон билээ.

Энэхүү нислэгийг Токиогийн Нарита ОУНБ болон Чингис Хаан ОУНБ хооронд Boeing 737-800 загварын онгоцоор үйлдэнэ.

Зорчигчид зөвхөн Токио хот руу төдийгүй, АНУ-н Сан Франциско, Лос Анжелес, Денвер, Хьюстон, Ньюарк хотын шууд нислэгээр өдөртөө дамжин нисэх боломжтой. Эдгээр хотуудаас АНУ-ын бусад хотууд руу “United Airlines”-ын нислэгтэй холбогдоно.

Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.

Нислэгийн хуваарь: 2025.05.01 – 2025.10.13 хооронд Токио-Улаанбаатар-Токио чиглэлд 7 хоногт 3 удаа нислэгтэй.

  • UA 7: Токио (Нарита) ⟶ Улаанбаатар
    16:30 – 20:55, Мягмар, Пүрэв, Ням гарагт
  • UA 6: Улаанбаатар ⟶ Токио (Нарита)
    09:55 – 15:45, Даваа, Лхагва, Баасан гарагт

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.