dobu.mndobu

ИРЦ: Ч.Номин, Н.Учрал нарын 23 гишүүн чуулганаа тасаллаа

ИРЦ: Ч.Номин, Н.Учрал нарын 23 гишүүн чуулганаа тасаллаа

УИХ-ын чуулганы Баасан гарагийн (2025.05.02) нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд 73 гишүүн ирцээ бүртгүүлж, 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ. Гэвч АН-ын гишүүд ирцээ бүртгүүлсэн боловч хуралдаанаа орхин гарчээ. 

Харин С.Амарсайхан, П.Наранбаяр, Х.Баттулга, Х.Болормаа, Ц.Даваасүрэн нар эмнэлгийн чөлөөтэй. Ц.Мөнхбат, Х.Баасанжаргал, Д.Батлут, Ж.Одбаяр, Б.Батцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Т.Доржханд, Л.Энхнасан нарын гишүүд томилолттой байна. Мөн Ө.Шижир, Г.Дамдинням гишүүн болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөө авчээ. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Тэргүүн шадар сайд  бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр нарын 23 хүн хуралдаанаа тасалсан байна. 

Ирцийн талаар дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.