0
Үндэсний аудитын газраас Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. Аудитаар нийт 5,770,637 төгрөгийн зөрчил илэрсэн аж.
Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бүрдүүлж, зарцуулж буй сургалтын урамшууллын хөрөнгийн зарцуулалтад тавих дотоод хяналт, хариуцлага сул, үр дүнг үнэлж дүгнэлгүй 2021-2024 онд нийт 62 оюутанд 1,631 ам.доллар буюу 5,293,024 төгрөгийг зарцуулсан байна.
Мөн газрын тосны мэргэжлийн чиглэлээр ШУТИС-д суралцаж буй 35 оюутанд байнгын хорооны 2023 оны 4 дүгээр тогтоол, МУЗГ-ын 2021 оны 241 дүгээр тогтоолыг үндэслэн, нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр нийт 263,059 төгрөгийн төлбөрийг төлжээ.
Төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ төлөвлөгөөнд тусгаагүй бараа материал худалдан авсан 121,977 төгрөгийн зөрчил илэрчээ.
Тодруулбал, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд төлөөлөгчийн дэмжих сангийн хөрөнгөөс худалдан авч буй, 56,343 төгрөгийн авто машины сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, 31,090 төгрөгийн урсгал засвар, 19,928 төгрөгийн бичиг хэргийн материал, 14,615 төгрөгийн шатахуун зэргийг тусгаж батлуулаагүй байна.
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэг гэрээлэгч 6.0 мянган ам.доллароор буюу 20,461 төгрөгийг дутуу бүрдүүлж, улсын төсвийн орлого дутуу төвлөрүүлсэн зөрчил илэрчээ. Түүнчлэн 2024 онд уул уурхай, газрын тос түүнтэй холбогдсон техник технологи, удирдахуйн ухаан, хууль, эрх зүй чиглэлээр сургалтад нийт 72,114.8 мянган төгрөгийг зарцуулжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.