dobu.mndobu

АУДИТ: Ашигт малтмал, газрын тосны газраас 5 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрчээ

АУДИТ: Ашигт малтмал, газрын тосны газраас 5 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрчээ

Үндэсний аудитын газраас Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. Аудитаар нийт 5 тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрсэн аж.

Тухайлбал, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бүрдүүлж, зарцуулж буй сургалтын урамшууллын хөрөнгийн зарцуулалтад тавих дотоод хяналт, хариуцлага сул, үр дүнг үнэлж дүгнэлгүй 2021-2024 онд нийт 62 оюутанд 1,631.7 мянган ам.доллар буюу 5,293,024.4 мянган төгрөгийг зарцуулсан байна.

Мөн газрын тосны мэргэжлийн чиглэлээр ШУТИС-д суралцаж буй 35 оюутанд байнгын хорооны 2023 оны 4 дүгээр тогтоол, МУЗГ-ын 2021 оны 241 дүгээр тогтоолыг үндэслэн, нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр нийт 263,059.7 мянган төгрөгийн төлбөрийг төлжээ.

Төрийн өмчийн хөрөнгөөр худалдан авалт хийхдээ төлөвлөгөөнд тусгаагүй бараа материал худалдан авсан 121,977.4 мянган төгрөгийн зөрчил илэрчээ.

Тодруулбал, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд төлөөлөгчийн дэмжих сангийн хөрөнгөөс худалдан авч буй, 56,343.7 мянган төгрөгийн авто машины сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ, 31,090.2 мянган төгрөгийн урсгал засвар, 19,928.4 мянган төгрөгийн бичиг хэргийн материал, 14,615.0 мянган төгрөгийн шатахуун зэргийг тусгаж батлуулаагүй байна

Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг нэг гэрээлэгч 6.0 мянган ам.доллароор буюу 20,461.2 мянган төгрөгийг дутуу бүрдүүлж, улсын төсвийн орлого дутуу төвлөрүүлсэн зөрчил илэрчээ. Түүнчлэн 2024 онд уул уурхай, газрын тос түүнтэй холбогдсон техник технологи, удирдахуйн ухаан, хууль, эрх зүй чиглэлээр сургалтад нийт 72,114.8 мянган төгрөгийг зарцуулжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.