0
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сар бүрийн эхний долоо хоногт багтаан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарийг танилцуулдаг. Тэгвэл энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг 15, 20, 26-нд олгохоор төлөвлөжээ.
Тодруулбал:
-Нийгмийн халамжийн тэтгэвэр тавдугаар сарын 15, 26-нд
-Асаргааны тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд
-Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 15, 26-нд
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт тавдугаар сарын 15, 26-нд
-Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж тавдугаар сарын 15, 26-нд
-Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ тавдугаар сарын 26-нд
-Хүүхдийн мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 20-нд
-Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж тавдугаар сарын 20-нд
-Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж тавдугаар сарын 26-нд
-Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө тавдугаар сарын 15-нд
-Насны хишиг тавдугаар сарын 26-нд
-Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг тавдугаар сарын 26-нд тус тус олгоно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.