dobu.mndobu

Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн сонсголыг хийж, тайланг хаалттай хэлэлцэнэ

Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн сонсголыг хийж, тайланг хаалттай хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий аудиторт С.Магнайсүрэнг нэр дэвшүүлээд буй билээ. Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.05.07) 09.00 “Жанжин Д.Сүхбаатар”-т хуралдаж эхэллээ.

Уг хуралдаанаар,

-Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол

-Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах /хаалттай/ сонсох ажээ.

С.Магнайсүрэнгийн тухайд, өмнө нь хуучнаар Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус тус Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан юм.

Ажилласан байдал:

-1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,

-1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,

-2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,

-2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,

-2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,

-2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,

-2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,

-2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

-2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

-2023 оны есдүгээр сараас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.