dobu.mndobu

ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар 100 настай хоёр ахмад дайчин Москва хотыг зорьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар 100 настай хоёр ахмад дайчин Москва хотыг зорьжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар тавдугаар сарын 09-ний өдөр болох Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Монгол Улсын Ерөнхий У.Хүрэлсүх Москва хотноо хүрэлцэн очоод байна.

Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцохоор айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ. Ялалтын баярын ёслолд манай улсаас төрийн тэргүүний түвшинд 1995, 2005, 2010, 2015 онд, Зэвсэгт хүчний салбар 70 болон 75 жилийн баярын жагсаалд оролцож байсан аж.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилга хүлээн авч, Ялалтын баярт оролцохоор айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хоёр хүндэт зочин бий.

Тэд бол Эх орны дайны үед Монголын ард түмний өгсөн тусламжийн барааг Зөвлөлтөд хүргэхээр 1942 онд Монголоос мордсон бүрэлдэхүүнд багтаж, 19 насандаа Свердловскийн фронтод очсон 102 настай Ахмад дайчин С.Цэгмид. 1939 онд 15 настайдаа Халхын голын байлдаанд сайн дураараа оролцож, чөлөөлөх дайнд цэргийн сувилагчаар ажиллаж байсан өдгөө 101 настай Ахмад дайчин С.Чимэдцэрэн гуай нар юм. 

Азай буурал хоёр ахмад дайчин хүндэт зочноор уригдаж, Улаан талбайд болох Ялалтын баярын жагсаалыг үзэж, түүхт ойн баярт оролцохоор Төрийн тэргүүний хамт тусгай суудалд тухлан, Москва хотноо газарджээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.