dobu.mndobu

ЧУУЛГАН: С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо

ЧУУЛГАН: С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.05.08) нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилох асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалт явуулав. Санал хураалтаар 80.6 хувь буюу гишүүдийн олонх дэмжсэн тул С.Магнайсүрэнг Ерөнхий аудитороор томиллоо. Тэрбээр зургаан жилийн турш бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм.

С.Магнайсүрэнгийн ажилласан байдал:

-1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,

-1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,

-2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,

-2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,

-2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,

-2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,

-2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,

-2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

-2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга,

-2023 оны есдүгээр сараас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам одоогийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.