dobu.mndobu

Ч.Лодойсамбуу: Хүүхдийн төлөө төрийн хийх ёстой гол ажил бол аав, ээжийг нь тогтмол орлоготой байхад анхаарах

Ч.Лодойсамбуу: Хүүхдийн төлөө төрийн хийх ёстой гол ажил бол аав, ээжийг нь тогтмол орлоготой байхад анхаарах

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Хүүхдийн төлөө төрийн хийх ёстой хамгийн гол ажил бол аав ээж, ах эгчийг нь л тогтсон ажилтай, тогтмол орлоготой байхад анхаарах юм шүү дээ.

Ажлын байрыг нь албан дарамтаар сөхрүүлээд, хөдөлмөрийнх нь хөлсийг татвар шимтгэлээр ховх сорж айл гэрийг ядуурал, зовлонд хүргэчихээд зовонгуут нь хүүхдийг нь салгаж өрөвдөөд “Хүүхдээ л хамгаалъя!” гэж жилд нэг удаа хашгирах нь төр хүүхдийг үнэндээ дэндүү үл тоож байгаа хэрэг.

Татвар, шимтгэл бууруулахаар өргөн барих гээд зүтгээд байгаа хуулиуд бол улирсан сайд нарын яриад байгаа шиг хэдэн компани, ажилтнуудын эрх ашиг төдий биш угтаа тэр айлд өсөж байгаа хүүхдүүдийн нойр хоол, эрүүл мэндийн асуудал шүү дээ.

Ерөөсөө төрийн бүх ажил өрх бүрийнхээ амжиргааг л баталгаатай болгоход чиглэх нь төр байгаагийн үндсэн зорилго. Тэрнээс тэр хүүхдийн төлөө байгууллага үүсээд 100 жил болсон байна уу, 1000 жилээ тэмдэглэх байна уу жар далдугаар асуудал.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө энэ долоо хоногт өргөн барихаар ажиллаж байна" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.