dobu.mndobu

Бичигт боомтын тээвэрчид ажил хаялт эхлүүлжээ

Бичигт боомтын тээвэрчид ажил хаялт эхлүүлжээ

Бичигт боомтын урт богинын тээвэрт хөдөлмөрийн мөлжлөг гарч, тээвэр эмх замбараагүйн туйл болж, хэнээс нь тээврийн хөлсөө авахаа ойлгохгүй болтлоо цөхөрсөн тээвэрчид цалин рейс хоолны мөнгөө хасуулан хүний эрхээ зөрчүүлэх нь өдөр өдрөөр хэмжигдэж байгаа аж. Улмаар "Өргөн талын эрдэнэс" гэх Хятад улсын харьяат эзэн захиралтай компанийн тээвэрчид цөхрөнгөө барж ажил хаялтад шилжиж буйгаа мэдэгдлээ. 

Тодруулбал "Хоолны мөнгө өгдөггүй, хилийн наана цаана амрах байр гаргадаггүй, цалин рейсийг үндэслэлгүй бууруулж зөвшөөрөхгүй бол ажлаас халах тулгалт хийж, тээвэрт гаргадаг зэрэг хөдөлмөрийн хууль бусад хүний эрхийн олон заалтыг зөрчиж буй үйлдлээ таслан зогсож цалин үнэлгээг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж байгаагаа үүгээр уламжилж байна. 


Бичигт боомтын тээврийн будилааныг цэгцэлж хууль дүрэм, журам үйлчилдэг болгохгүй бол Хил дээр нүүрс ачсан машин дотор Монгол улсын иргэн ХҮН байгааг мэдрүүлж,  хууль ёсны эрх ашгаа хамгаалан зогсох эрхтэй ба энэхүү хууль ёсны шаардлага тавьсны төлөө дарамт үзүүлэх, ажлаас халах зэрэг зохисгүй шийдвэр гаргаж асуудлыг хурцатгахгүй  байхыг уриалж байна. 


Мөн Зам, тээврийн сайдын баталсан "Улс хоорондын С зөвшөөрөл олгох журам"-д хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангасан байдалд ҮЭ-ийн байгууллагаас өгсөн үнэлгээг харгалзан С зөвшөөрөл олгох эсэх асуудлыг авч үзэхээр тусгагдсан болохыг анхааруулъя. Нэгдэж эрхээ хамгаалцгаая" гэжээ. 
бичвэр нарын зураг байж магад

тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад

тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад

тасалбар таслагч ба бичвэр нарын зураг байж магад

тасалбар таслагч, зурат төсөл ба бичвэр нарын зураг байж магад

Эх сурвалж: Баян зам тээвэрчдийн холбоо

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.