dobu.mndobu

ЧУУЛГАН: Ирц хүрээгүй тул гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг 7 хоногоор хойшлууллаа

ЧУУЛГАН: Ирц хүрээгүй тул гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг 7 хоногоор хойшлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.05.09) үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулах гэсэн боловч чуулганд оролцож буй гишүүдийн ирц хангалтгүй байв.

Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан санал хураалтыг ирэх 7 хоногийн чуулганы хуралдаан хүртэл хойшлуулахаар болж буйг мэдэгдлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.