dobu.mndobu

ШИЛЭН ДАНС: "UB food" фестивальд 281,5 сая төгрөг зарцуулжээ

ШИЛЭН ДАНС: "UB food" фестивальд 281,5 сая төгрөг зарцуулжээ

НЗДТГ-аас дөрөвдүгээр сарын 8-14-ний хооронд Сүхбаатарын талбайд "UB food" фестивалийг зохион байгуулж, иргэдэд плов, лапша зарсан.

Уг фестивалийг хийхэд 281 сая 531 мянган төгрөг зарцуулжээ.

Тодруулбал, shilendans.gov.mn сайтаас харахад Нийслэлийн аялал жуулчлалын газраас дараах байдлаар мөнгө зарлагадсан байгаа юм. 

-Цэвэрлэгээ үйлчилгээнд 18,355,853 төгрөг,

-Гэрэлтүүлэгт 79,078,000 мянган төгрөг,

-Хэвлэл материалд 6, 300,000 төгрөг,

-Гэрлэн чимэглэлд 23,842,400 төгрөг,

-Пос машины төлбөрт 5,200,000 төгрөг,

-Тайз дэлгэц түрээслэхэд 64,820,000 төгрөг,

-Улаан туузан хаалт тавихад 7 сая төгрөг,

-Асар түрээслэхэд 14 сая 700 мянган төгрөг,

-Хоёр дуучинд 19 сая төгрөг,

-Хөтлөгчид 7 сая 350 мянган төгрөг,

-Харуул хамгаалалтад 6 сая 468 мянган төгрөг,

-Био зөөврийн нойлд 8,346,800 төгрөг,

-Ажил үйлчилгэний төлбөрт 9 сая 800 мянган төгрөг зарцуулсан байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.