0
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Улс төрийн соёл, ухамсар, ёс суртахуун өндөр улсын жишгээр бол Ерөнхий сайд огцрох болзлоо аль эрт хангасан гэж миний бие үздэг. Тиймээс ч огцруулах бичигт гарын үсэг зурсан. Тэр байр суурь маань улам бэхэжсэн гэдгээ надтай холбоотой дүйвээний дараа нэгэн ярилцлагаараа илэрхийлсэн.
”Бусад улсад жижигхэн асуудалд олон нийт дургүйцэл илэрхийлээд л сайдууд нь огцорч байна” гэж Ерөнхий сайд өөрөө хэлж байжээ. Өмнөхүүдийг орхиход сүүлийн үеийн үйл явдал, олон нийтийн дургүйцлийг хүргэж байна гэж та үзэж байна уу. Энэ нь таныг өөрөө огцроход хүргэх жижигхэн ч хамаагүй үндэслэл биш гэж үзсээр л байна уу.
Ард түмний амьдрал 15 давхраас бүтэн харагдахгүй тул та вакумаасаа гарч, бодит үнэнтэйгээ нүүр тулна уу.
Эсвэл Ч.Лодойсамбуу гишүүн огцруулах бичгээ гишүүдэд хүргүүлж, амилуулахыг бодно уу" хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.